DAY6 танилцуулга

DAY6 (데이식스) бол JYP Entertainment-аас гарч ирж буй амьд хөгжмийн хамтлаг юм. Тэд эхэндээ таван гишүүнтэй байсан учраас 5Live гэх нэртэйгээр дэбютээ 2014 онд хийх төлөвлөгөөтэй байсан ч макнэ болох Dowoon-г нэмсэнээр зургаан гишүүнтэй болон хамтлагийн нэрээ Day6 болгожээ. Тэд 2015 оны 9р сарын 7нд дэбютээ хийнэ гэдгээ зарласан.
Таван гишүүнтэй байхдаа тэд Mnet WIN: Who is Next нэвтрүүлэгт оролцон өөрсдийн дуулах, хөгжмийн зэмсэг тоглох, үзүүлбэр үзүүлэх гэх мэт авъяасаа олонд харуулаад амжсан. Яг одоогийн байдлаар хамтлаг Wonpil, Junhyuk, Sungjin, Dowoon, Jaehyung болон Young.K гэх зургаан гишүүнээр бүрдэгдээд байна.

2012 онд Jaehyung гэх гишүүн нь SBS сувгийн Kpop Star нэвтрүүлгийн эхний улиралд оролцсон ч 5дах амьд үзүүлбэрийн дараа хасагдсан аж.
2013 оны 11р сарын 20нд, 5live ‘Lovely Girl’ гэх нэртэй дууг KBS2 сувгийн драма болох, Beautiful Man-д зориулан дуулжээ.
Ахлагч болох Sungjin нь Park Jinyoung-н оролцсон JTBC Hidden Singer 2-д 2013 оны 12р сарын 14нд оролцсон байна.
2015 оны 5р сард, Young.K нэг энтэртайнмэнтийн гишүүн болох Baek Ayeon-ы ‘Shouldn’t Have’ дуунд хамтарсан бөгөөд тайзан дээр ч гэсэн үзүүлбэр үзүүлсэн. Бас тэрээр Park Saebyul болон Like LIkes’-н ’SKY HIGH’ хэмээх 7р сард гарсан уран бүтээлд нь хамтарчээ.

ГИШҮҮДИЙН ТАНИЛЦУУЛГА

  • Нэр: Sungjin
  • Бүтэн нэр: Park Sungjin
  • Төрсөн өдөр: 93/01/16
  • Үүрэг: ахлагч, электрик гитар, гоцлол дуучин

Hidden Singer 2: Talk | Mission 1 | Mission 2 | Mission 3 | Dance

  • Нэр: Jae
  • Бүтэн нэр: Park Jaehyung
  • Төрсөн өдөр: 92/09/15
  • Үүрэг: электрик гитар, рэп, дуучин
  • Old Youtube // Old Facebook // Old Site

  • Нэр: Junhyuk
  • Бүтэн нэр: Im Junhyuk
  • Төрсөн өдөр: 93/07/17
  • Үүрэг: даралтат хөгжим, дуучин

  • Нэр: Young.K
  • Бүтэн нэр: Kang Younghyun (Brian ч гэж дууддаг “Канадад амьдарч байсан”)
  • Төрсөн өдөр: 93/12/19
  • Үүрэг: басс, дуучин, рэп

  • Нэр: Wonpil
  • Бүтэн нэр: Kim Wonpil
  • Төрсөн өдөр: 94/04/28
  • Үүрэг: дуучинн, төгөлдөр хуур (?) /яг ямар юм гэдгийн мэдэхгүй юмаа ямар ч л байсан электрон төгөлдөр хуурны л зураг байна лээ хаха хөгжмийн зэмсэг сайн мэдэхгүй лдээ 😛 /

  • Нэр: Dowoon
  • Бүтэн нэр: Yoon Dowoon
  • Төрсөн өдөр: 95/08/25
  • Үүрэг: бөмбөр

Сэтгэгдэл бичих