Mina менежерийнхээ ачаар том аюулаас аврагдлаа

Article: Twice Mina Японы “Мандах Нар”-ны зурагтай малгайг хурдхан шиг тайлж чадлаа

Source: Joongang Ilbo via Nate

Өчигдөрийн фэн уулзалт дээр нэгэн Япон фэн түүнд дээрх зурган дээрх малгайг өгсөн бөгөөд Мина ч малгайн дээрх зургийг анзааралгүй өмссөн бөгөөд нээх удалгүй менежер нь тус малгайг нь тайлсан нь түүнийг том асуудлаас аварч чадсан юм. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны үед Японы “Мандах Нар”-ны туг хаа сайгүй байсан бөгөөд Солонгосууд ихэд үүнд дургүй. Учир нь тэд Японы дор дарлуулж байсан юм. Ийм дээ ч хүмүүс менежерийг их магтаж байгаа аж.

1. [+208, -5] Тэр менежер шагнал хүртэх эрхтэй

2. [+144, -4] Алдаа болох шахлаа, тэд хурдхан олж харсан нь сайн зүйл боллоо. Фэнүүддээ буруу түүхийг харуулж болохгүй шүү дээ

3. [+123, -5] Энэ малгайг өгсөн фэн жинхэнэ фэн мөн юмуу? ㅋ Юугаа бодож байсан байнаа

4. [+17, -0] Барьж авсан менежер шагнал хүртэх эрхтэй

5. [+17, -1] Менежер магтаал сонсхоор зүйл хийжээ

6. [+11, -1] Менежер нь түүнийг аварчихлаа

7. [+11, -1] ㅋㅋㅋㅋㅋㅋㅋ JYP зөв менежерээ сонгожээㅋㅋㅋㅋㅋ Тэр барьж аваагүй байсан бол Мина дуусах байсан шүү дээ

8. [+10, -0] Мина мэдэлгүй өмсчихсөн битгий түүнийг үзэн ядаарай

Мөн энэхүү малгайг өгсөн фэн нь Твиттэр дээрээ уучлалт гуйсан байсан бөгөөд анти биш жинхэнэ фэн байсан юм байна. Тэрээр “анхааралгүй байдлаасаа болоод ийм зүйл хийчихлээ үнэхээр уучлаарай” гэх утгатай жиргээг Твиттэр дээрээ нийтэлсэн юм.


1 thoughts on “Mina менежерийнхээ ачаар том аюулаас аврагдлаа

Сэтгэгдэл бичих