[K-Netizen] 2017 оныг тайлах соло уран бүтээлчид Uhm Junghwa, Suzy, Rain

201612251007776958_585f211fe4c6a_99_20161225110104

2017 онд Сүжи маань ганцаарчилсан дэбютээ хийх нь тодорхой болсон тэгвэл авьяаслаг охин маань аль хэдийн сонбэ нартайгаа нэг мэдээн дунд бичигдээд эхэлсэн байна.

Uhm Junghwa бол Солонгосын алдарт жүжигчин төдийгүй дуучин гэдгийг бараг бүх хүн л мэдэх байх. Тэрээр нилээн удаан завсарласны эцэст дуучнаараа эргэн ирэх гэж байгаа. Тэгвэл Rain ч гэсэн өөрийн ганцаарчилсан уран бүтээлээрээ эргэн ирэхээр болжээ.

Эдгээр хоёр том дуучид эргэж ирэх гэж байхад Сүжигийн маань ганцаарчилсэн дэбютийг сэтгүүлч онцлон хамт нэгэн мэдээнд багтаасан нь гайхалтай ч бас их дарамт үүсгэх шиг.

Сэтгэгдлүүд:

Сүжи ганцаарчилсан дэбютээ ч хийгээгүй байхад сонбэ нартай нь хамт яах гэж бичсэн юмбэ? Гэхдээ Сүжиг их хүлээж байгаа бас Ом Жонгхваг ч гэсэн. Ер нь бүгдээрэнг нь л их хүлээж байна даа

Сүжид дарамт их ирж байгаа байхдаа. Гэсэн ч үргэлж хамгийн сайнаараа хичээдэг Сүжиг дэмжинэ ээ

Гурвууланг нь хүлээж байна. Амжилт

Ом Жонгхва, Рэйн, Сүжи бүгдээрээ амжилт, бас бүх хүмүүст Зул Сарын мэнд хүргэе.

Бүгдээрэнг нь л хүлээж байна даа

Бүгдээрээ амжилт, амжилт, амжилт!!!

/Сэтгэгдлүүд их сайн байгаад нь их баярласан шүү. Сүжиг маань бас муулчихвий гэж айсан шүү хаха ядаж байхад хамт бичигдсэн хүмүүс нь их том амжилттай хүмүүс болохоор 😀 /

 


Сэтгэгдэл бичих